Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу орох, гарах зам хаах буюу Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана гэх олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа мэдээлэлд Зам, тээврийн хөгжлийн яамнаас: "УОК-оос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй" болохыг мэдээллээ.