Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим төмөр замчдыг төрийн одон, медалиар шагналаа. Мөн 2020 оны 6 дугаар сарын 21-ны өдөр УБТЗ-ын 565-р киломерийн 7-р зуутад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмөр замын суурь бүтэц хүчтэй үерт урсаж гэмтсэн замыг сэргээн босгох ажилд оролцсон зарим төмөр замчдыг ЗТХЯ-ны болон УБТЗ-ын шагналаар шагнав. Шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор: УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Цогтбаяр, УБТЗ-ын Замын даргын ажлын албаны дарга П.Бат-Эрдэнэ, УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар: УБТЗ-ын Замын аж ахуйн албаны гүүрийн инженер Д.Төгсжаргалыг,
ЗТХЯ-ны шагнал:
“Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр: Зүтгүүрийн аж ахуйн албаны авто тоормосны зааварлагч Ч.Хишигбаатар, Замын 2 дугаар ангийн гүүр хоолойн бригадын мастер Д.Цог-Эрдэнэ, Зам засварын машинт станцын краны машинч Н.Энхсайхан, Замын 4 дүгээр ангийн 2 дугаар хэсгийн замчин Д.Цогтоо, Замын 4 дүгээр ангийн 1 дүгээр хэсгийн замчин Б.Зоригтбаатар, замын 3 дугаар ангийн 8 дугаар хэсгийн замчин Б.Ганзориг нарыг,
“Онц тээвэрчин” цол тэмдгээр: УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн жолооч А.Мөнхбаяр, УБТЗ-ын Зам засварын машинт станцын жолооч Д.Батмандах нарыг,
Жуух бичгээр: Зам засварын машинт станцын бригадын дарга Б.Төрболд, Чулуун заводын авто ачигчийн жолооч Б.Нууцхүү нарыг,
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн шагнал:
“Төмөр замчны алдар” цол тэмдэг, 500.000 төгрөгөөр: “Улаанбаатар” татах хэсгийн илчит тэрэгний машинч С.Мягмарсүрэнг,
“Тэргүүний төмөр замчин” цол тэмдэг, 300.000 төгрөгөөр: Вагон ашиглалтын депогийн харъяа Ерөө техник үйлчилгээний газрын вагон үзэгч засварчин Э.Төгөлдөрийг,
“Онц хөдөлгөөнчин” цол тэмдэг, 200.000 төгрөгөөр: “Улаанбаатар” татах хэсгийн илчит тэрэгний туслах машинч Э.Ган-Эрдэнийг тус тус шагнасан байна.
Эх сурвалж:“УБТЗ” ХНН