m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.30 06:19
582
"Чиглэл" ХХК ХӨСҮТ-д 30 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэлээ

1990 оноос хойш Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний цогц шийдлийг хэрэглэгч нарт хүргэж, өдгөө 30-н жилийг ардаа үдээд байгаа“Чиглэл” ХХК -ийн хамт олон ойн баярынхаа хүрээнд “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн Хоол үйлдвэрлэлийн тасагт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүд дээр судалгаа явуулан нийт 30,283,000₮ (Гучин сая хоёр зуун наян гурван мянган төгрөгийн) үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр /2020.06.30/ гардууллаа. 

Тус компаниас нийт 17 нэр төрлийн 563 ширхэг гал тогооны тоног төхөөрөмж багаж хэрэгслүүд болон хоол зөөвөрлөхөд ашиглах Nissan - NV200 маркийн авто машин, 4000 ширхэг эрүүл мэндийн 1 удаагийн амны хаалтуудыг тус тус бэлэглэхийн хажуугаар тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг мөн гүйцэтгэж, ХӨСҮТ-ийн бага хамт олонд ажилдаа ашиглахад бэлэн болгон хүлээлгэн өглөө.

ШУУД ҮЗЭХ: