Маргаашаас түүхийн хичээлээр эхэлж буй ЭЕШ-ыг энэ жил 32 мянган шалгуулагч өгөх бол Боловсролын Үнэлгээний төвөөс өмнөх оны шалгуулагчдын шалгалт өгөх байрын талаар мэдээллээ.
- 39 дүгээр сургууль-Чингэлтэй дүүргийн 10-р хороо
- 24 дүгээр сургууль-Чингэлтэй дүүргийн 2-р хороо Бөмбөгөр худалдааны төвийн урд
- 23 дугаар сургууль-Чингэлтэй дүүргийн 1-р хороо, худалдааны гудамж
- Шавь цогцолбор сургууль-Баянзүрх дүүргийн 5-р хороо, Улаанбаатар Их сургуулийн зүүн талд
- 14 дүгээр сургууль-Баянзүрх дүүргийн 13-р хороо
- 6 дугаар сургууль-Сүхбаатар дүүргийн 5-р хороо хуучин тээврийн товчоо
- 17 дугаар сургууль-Чингэлтэй дүүргийн 13-р хороо
- Эрдмийн Ундраа цогцолбор сургууль-Баянгол дүүргийн 8-р хороо Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
Маргааш буюу долдугаар сарын 02-ны өдөр 10:00 цагаас Монголын түүх, англи хэлний хичээлээр эхлэх бол долдугаар сарын 3-ны өдөр хими, газарзүй, нийгмийн ухаан, долдугаар сарын 4-ний өдөр биологи, математик, долдугаар сарын 5-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдана.
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;
2. Суудлын хуваарь;
3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Хэрвээ цахим үнэмлэхээ гээдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх/;
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.