Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шатахуун түгээх станцуудад явуулсан хяналт шалгалтаар: Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц, мөн автомашиныг хийгээр цэнэглэх 3 станцын үйл ажиллагааг зогсоолоо. Уг зөрчилд НМХГ-аас прокурорын хяналт дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байна. Мөн 26 аж ахуй нэгжид зөрчлөө арилгах сануулга өгчээ.
Хяналт шалгалтаар: М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн 2 ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станц тус тус улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй зөрчлүүд илэрчээ. НМХГ-аас энэ жил зөрчил гаргасан гурван ч шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, буулгуулах арга хэмжээ авчээ.