УОК-ын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хуралдаан, долоодугаар сарын 1-ний өдрийн шийдвэрээр Гандантэгчилэн хийд ажиллаж эхэллээ.
Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, МБШТ Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва нар өнөөдөр /2020.07.03/ мэдээлэл өглөө.
Гандангаар үйлчлүүлж буй иргэд гараа ариутган эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа. Хорио цээрийн дэглэмтэй үед Гандан хийдээс эм, ерөндөг хурдан гаргах тухай номыг хүргэж байсан бол мөн олон нийтийн засал номыг өнгөрөгч гуравдугаар сард айлдаж, цөөн иргэдийн төлөөллийг оролцуулж Хүрээ цам үйлдсэн. Хөл хорио тогтоосон хэдий ч Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагаа үргэлжилсээр л байсан. Одоо засал номыг иргэдэд зориулж шат дараатайгаар хурахыг мэдээллээ. Мөн Гандан хийдээс "Есөн харын найрлага бүхий үрлийг" тусгайлан бэлдэж таван удаа бүтээж зуугаас дээш мянгыг үйлдвэрлэж эмч, цагдаа, онцгой байдлын албаныханд тараажээ.