Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Монгол Улсын хэмжээнд 46.982 буу бүртгэлтэй байгаагаас 94 хувь буюу 44.306 буу нь агнуурын зориулалттай байна. Үүнээс 5000 нь хагас автомат ажиллагаатай буу юм. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төсөлд хагас автомат бууг ан агнахыг хориглосон заалтыг оруулсан. Амьтныг олноор хомроглон агнах боломжтой ОХУ-д үйлдвэрлэсэн хагас автомат бууг ан агнахад ашиглахгүй ийм төрлийн бууг тухай өмчлөгч иргэн спорт буудлагын зориулалтаар тирд буудах, үзмэрийн зориулалтаар хадгалж болохоор хуулийн төсөлд тусгасан байна. Байнгын хорооны гишүүд 5000 иргэнийг хохироож болохгүй төр худалдан авах юмуу өөр ямар нэгэн зохицуулалт шаардлагатай гэж үзээд асуудлыг долоо хоногийн хугацаагаар хойшлууллаа.