ЗӨСҮТ-өөс өнөөдөр тарваган тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ТАРВАГАН ТАХАЛ НЬ ХҮНЭЭС ХҮНД ХАЛДВАРЛАЖ ҮХЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ
Тус төвийн дэд захирал Б.Амгаланбаяр "Монгол Улсад төдийгүй дэлхийн олон улсад тарваган тахал өвчний нөхцөл байдал хүнд байсан. Өнгөрсөн 18-р зуунд тарваган тахал өвчин нь дэлхийн дахиныг нөмөрч, цар тахлын хэмжээнд хүрч байв. Тарваган тахал өвчин нь хүнээс хүнд халдварлаж, 30-100 хувийн түвшинд нас бардаг. Өөрөөр хэлбэл 10 хүн халдвар авахад түүний 3-10 хүн халдвар авах боломжтой гэсэн үг.
Өнгөрсөн 2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлын халдвар авч нас барсан. Харин 2020 он гарснаар тарваган тахлын шижигтэй таван дуудлага бүртгэдсэний гурав нь батлагдсан байна. Үүний хоёр тохиолдолд нь Ховд аймгийн бүсийн эмчилгээний төвд эмчлэгдэж байна.
15 НАСТАЙ ХҮҮ ТАРВАГАН ТАХЛААР НАС БАРСАН НЬ БАТЛАГДСАН
Өнгөрсөн баяр наадмын амралтын өдөр буюу 7-р сарын 11-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан тохиолдол бүртгэгдэж, эрүүл мэндийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, эмгэг судлалын шинжилгээ хийж, сорьцыг шинжлэхэд 7-р сарын 12-ны өдөр тарваган тахлаар нас барсан нь батлагдсан. Талийгаач нь 15 настай эрэгтэй хүүхэд. Нас барсан тохиолдолтой ойр байж, тарваганы мах хэрэглэсэн 15 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж эхэлсэн учир эдгээр хүмүүсээс халдвар илрээгүй" гэв.
ШУУД ҮЗЭХ