m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.07.21 01:29
194
Увс нуурын хөвөөнд гурван хоногийн дотор 20 тонн хог цугларчээ

Энэ амралтын өдрүүдээр буюу 07-р сарын 17-19-ны хооронд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Увс нуурын дархан цаазат газрын Улаангом хэсгийн аялал зугаалгын бүсэд хог хаягдал цэвэрлэх ажлыг зохион байгуулахад Увс нуурын хөвөөнөөс 20 тонн хог цугларсан байна. Гурван хоногийн хугацаанд цугларсан 20 тонн хогийг хоёр хувааж аймгийн төвийн хогийн нэгдсэн цэгт хүргэжээ. Энэ сар гарсаар нийтдээ 10 удаа Увс нуурын дархан цаазат газрын Улаангом хэсгийн аялал зугаалгын бүсийн хог хаягдлыг ийнхүү хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид цэвэрлэн, ачиж зайлуулаад байна. Мөн Увс нуурын хөвөөнд байрлах боловсон ариун цэврийн байгууламж болон энгийн соруулдаг жорлонгийн бохирыг соруулж аймгийн төвлөрсөн бохирын цэгт хүргэжээ.  

Иймд иргэд, амрагчид Увс нуурын эрэг орчим болон бусад байгалийн цогцолбор газруудад амарч зугаалахдаа хогоо ил задгай хаяахгүй, хариуцлагатай байж, хог хаягдлаа зориулалтын саванд хийхийг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна 

Эх сурвалж: "Монцамэ"