m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.08.07 05:55
366
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ГЭРЭЭТ АХЛАГЧ БҮСГҮЙЧҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар анги 20 гаруй үйлчилгээний ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулахад 7 бүсгүй шалгарсан бөгөөд тэд өнөөдөр цэргийн тангаргаа өргөлөө. Ийнхүү тэд хил хамгаалах байгууллагын түүхэнд анхны гэрээт ахлагч бүсгүйчүүд болжээ.

Тангараг өргөснөөр цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах боломжтой болж буй юм. 

Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын тогтоолоор “ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААХ ЖУРАМ” батлагдсан. Ингэснээр гэр бүлээ даган хилийн салбарт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлжээ.