Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон бусад байгууллагууд хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа мэдээллийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.