Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. /2020.08.19/
Монголын Татварын алба , Гааль, татвар, санхүү мэдээллийн төв хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох хялбар шийдлийг нэвтрүүлж, цахим төлбөрийн QRBARIMT ашигладаг болж байгаа талаар мэдээлэл өглөө.
Төлбөрийн баримт олгоход зардал нь хүндрэлтэй зэрэг шалтгаанууд олон байдаг. Тэгвэл гар утсан дээрх ebarimt апплэйкшнийг ашиглаж, иргэд хоорондоо цахим төлбөрийн QRBarimt -ийг үйлдэх боломжтой болж байна.
Цахим төлбөрийн QR баримт нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм.
Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулахаар болсон бол иргэдийн хувьд ирэх 09-р сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан, и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээр цахим телбөрийн QRBARIMT үүсгэж болно.
2017 оны хавар буцаан олголтын дүн 500 мянган иргэнд 35 тэрбум байсан бол 2019 оны байдлаар 890 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийн 2%-ийн буцаан олголт өгсөн мэдээллийг хүргэлээ.
ШУУД ҮЗЭХ: