m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.08.26 01:44
276
Хорогдох байр болох боломжтой, 720 хүүхэд суралцах ШИНЭ СУРГУУЛЬ ашиглалтад ороход бэлэн болжээ

Дэлхийн жишигт нийцсэн 720 хүүхдийн  суралцах багтаамжтай сургууль Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хорооллын бүс, 7-р хороонд ашиглалтад ороход бэлэн боллоо. 

Японы хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль газар хөдлөлтийн үеэр хорогдох байр болон ашиглагдах боломжтой бөгөөд нэг ангид хамгийн дээд тал нь 36 хүүхэд суралцуулах боломжтой. Энэхүү сургууль ашиглалтад орсноор нийт 85 ажлын байр шинээр бий болж байгаа аж. Уг сургуулийн спорт заал нь Нидерланд улсын зориулалтын олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулан баригдсан нь хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан барилга болж чаджээ.