Энэ сарын 25-ны өдөр тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнийг Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байна. Дээрх иргэдээс шинжилгээ авч, Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан байна.
Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, сэжигтэй тохиолдол илэрсэн Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдээс авсан шинжилгээний хариу гартал Өвөрхангай аймгийн хэмжээнд хяналт, шалгалтыг чангатгаж, урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос холбогдох албан байгууллагуудад үүрэг болгоод байна.