m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.12 13:13
170
Таван тивийн парад нэг хэмнэлээр...

Дөрвөн  жил, 48 сар, 1460 өдөр, 35.040 цаг, 2.102,400 секунд хүлээсэн ДАШТ эхэлхэд долоон цаг дутуу байна.  Манай гаригийн хэдэн тэрбум хүний хараа Бразил руу чиглэх цаг болжээ. Тэгвэл Монгол Улсын иргэдийн хараа Улаанбаатар хотийн таван цэгээс хөдөлсөн парадын зүг хараа чиглэсэн юм. 

Энэхүү түүхэн үйл явдлыг монголчууд бид ч сэтгэл догдлон угтаж, таван тивийн энх тайван, нөхөрлөлийг бэлгэдсэн баярын цувааг зохион байгуулсан юм. ДАШТ-ийг эх орондоо албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх “ETV HD” телевиз “MASS Agency”  хамт олны зохион байгуулж буй энэхүү баярын жагсаалд 3000 гаруй хүн оролцлоо.

Таван тивийн төлөөлөл болсон парадын үйл ажиллагаа өөр өөрсдийн онцлогтой болсон юм. Ази тивийг төлөөлсөн хамт олны дунд “Ноён” бренд, 1900-1950 лавлах, “MASS Agency” хамт олон оролцсон юм. Энэ дундаас “Ноён” брендийн хамт олон MASS телевизийн алтан ивээн тэтгэгчээр орж байгаа аж. Томоохон асар дээр явууллын пицца, тахиа, шорлогоор үйлчлэх бол фанатуудад зориулсан ороолт, хөлбөмбөг зэргийг худалдаалж байгаа гэнэ.

Ази тивийн цуваа Европ, Африк, Латин-Америк, Австрали тивийн дэмжигчид Чингисийн талбайн урд цугласан юм. Энэ дундаас Латин-Америк тивийн хөгжөөн дэмжигчид Бразил улсын цамцаар гангархаас гадна нүүрээ тухайн улсын талбайгаар будсан байлаа.

Энэ мэтчилэн парадад оролцож буй иргэд өөр өөрсдийн хөгжөөн дэмжиж буй багийнхаа хувцасыг өмсөж, тугийг барьсан байв. Бразил улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа учир алтан боломжийг алдахгүй Бразилийн шигшээ баг шилдэг гоол оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн Латин-Америк тивийн хөгжөөн дэмжигчид онцлон хэллээ.

Чингисийн талбайгаас таван тивийн парад  хөдөлж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүг хөдөлсөн юм. Энэхүү парадаар дамжуулан монголчуудад ДАШТ эхэлж байгааг албан ёсоор мэдэгдсэн нь энэ юм.