m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.09.18 01:37
271
"ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР" ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

MASS.mn - ӨНӨӨДӨР “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР-2018” АРГА ХЭМЖЭЭ ӨНДӨРЛӨЖ БАЙНА

Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа "Үндэсний номын баяр" жанжин Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар өнөөдрөөс буюу энэ сарын 20-ны өдрүүдэд зохион явагдана. 

Мөн Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор маргаашаас буюу есдүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор орон нутаг, дүүргүүдийг хамруулан зохион явагдах номын өдрүүд тус тус болно.

Номын баярын албан ёсны нээлт есдүгээр сарын 19-ний 11:00 цагт улс даяар нэгэн зэрэг болох бөгөөд “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, "Ном бид 2" бүх нийтийн хөдөлгөөн, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, номын баатруудын театрчилсан тоглолтыг зохион байгуулах аж.

Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.