m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.09.22 02:16
483
ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ КОМПАНИД ДАВУУ ЭРХ ОЛГОЖЭЭ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400,3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзээд АТГ-т шалгуулах хүсэлтийг иргэн Ч.Энхбат тавиад байгаа юм. 

Тухайлбал, Улаанбаатар хотын захирагчийн алба нь гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлж ажил гүйцэтгүүлсэн нь авлига хувийн ашиг сонирхол харж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нь ашиг хонжоо хайж улсад 400 сая төгрөгний хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. 

Учир нь Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны 4 сард хууль зөрчин давуу эрх олгосон гэдгийг тогтоосон нь гэмт хэргийн шинжтэй гэдгийг нотолж байна.  

 

Сурвалжилсан: Э.Хосбаяр