m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.09.25 09:39
253
Салбарын ахмадуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан салбарын ахмадуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Шатрын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүнс, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан В.Оюунцэцэг, мөнгөн медаль Монгол Улсын зөвлөх инженер Д.Амаржаргал, хүрэл медаль худалдааны салбарын ахмад ажилтан Н.Нямбаяр тус тус хүртлээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медаль шатрын спортын мастер Ц.Зундуй, мөнгөн медаль худалдааны салбарын ахмад ажилтан, олон улсын эрх зүйч Т.Дашдэлэг, хүрэл медаль гавьяат малзүйч, доктор Д.Буянхишиг нар хүртлээ.