Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын ажилд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг 2191 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Хяналт шалгалтын явцад 21 аж ахуйн нэгж, 3 иргэнд арга хэмжээ авч 20 сая 290 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 6 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлжээ. Мөн эрүүл ахуйн шаардлага хангаж ажлаагүй зургаан баар цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал гаргаж нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна.