m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.10.08 00:50
128
УБТЗ сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгоход тусална

No description available.

       Зам дагаж хөгжил гэдэг. Шинэ төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж,  манай улсын төмөр замын сүлжээ өргөжин хөгжихийн хирээр улс орны эдийн засагт төмөр замын тээврийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэх нь тодорхой болж байна.  Үүнтэй холбоотойгоор төмөр замын мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэх юм.  Тиймээс   УБТЗ энэ хичээлийн жилээс эхлэн орон нутгийн удирдлага, боловсролын байгууллагатай хамтран төмөр замын мэргэжилтэй боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, хүүхэд залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор төмөр зам дагуух аймаг, орон нутгийн хэд хэдэн ЕБС-ийн ахлах ангид төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл хөтөлбөрийг Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд,  Дархан хотын хэд хэдэн ЕБС-д хэрэгжүүлэх юм. Эхний удаад Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн нэг ангийг сонгож, тус ангийн засвар тохижилт, хичээлийн хэрэгсэл, төмөр замын мэргэжлийн үзүүлэн таниулах материал зэргийг УБТЗ өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Энэхүү  анги нь физик, математик, орос хэлний хичээлийг гүнзгийрүүлэн үзэхээс гадна төмөр замын үндсэн мэргэжлийн талаарх танин мэдэхүйн  суурь мэдлэгийг сурагчдад олгох юм.

No description available.