ЭМЯ-ны өнөөдрийн /2020.10.14/ хурлаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан мэдээлэл өглөө.
Тэрээр, тусгаарлах байртай холбоотой зарим зөрчлийн талаар мэдээлсэн бол өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 10828 алба хаагч ажилласан бол одоогийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 3699 иргэн, 12 тээврийн хэрэгсэлтэй 254 алба хаагч улсын хэмжээнд ажиллаж байгаа мэдээллийг өглөө.
Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан хүмүүс "тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгох хүсэлт гаргана" гэх нэрийдлээр резидент эмч болон онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг хүлээж авалгүй өрөөнийхөө хаалгыг нээж, өрөө хооронд холхих зөрчил гаргасан. Зөрчил гаргасан иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа бол мөн аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэн Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлагдахдаа согтууруулах ундааны зүйл авч орж хэрэглээд, улаан бүсээс бууж ирж зөрчил гаргасан мэдээллийг өглөө.
ШУУД ҮЗЭХ: