m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.10.16 01:25
651
НИЙСЛЭЛД МАН ялалт байгуулж хотыг 4 жил удирдах бол Ардчилсан нам 10 аймагт ялж засаглах боломжтой боллоо

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 2020 оны сонгууль хэл ам ихтэйгээр өчигдөр /2020.10.15/ болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН нийслэлд ялалт байгуулж Нийслэл хотыг ахин 4 жил удирдах болсон бол Ардчилсан нам 10 аймагт ялж, засаглах боломжтой боллоо. 

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд орон нутгийн сонгуулийн 8169 суудлын төлөө 17161 нэр дэвшигч зургаан нам, нэг эвслээс өрсөлдлөө. 

(НИХТ)-ийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдсон бол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 291 мандатын 201-ыг МАН-аас нэр дэвшигчид авлаа.

  • Баянгол дүүргийн 41 мандатын 20 МАН, 18 нь  Ардчилсан нам, нэг МАХН, хоёр мандатад ХҮН-аас нэр дэвшигчид ,
  • Баянзүрх дүүргийн 43 мандатын 23 МАН, 18 Ардчилсан нам,  2 ХҮН,
  • Сонгинохайрхан дүүргийн 43 мандатын 42 МАН,  1 Ардчилсан нам,
  • Сүхбаатар дүүргийн 35 мандатын 7 нь МАН, 26 Ардчилсан нам,
  • Хан-Уул дүүргийн  35 мандатын 26 МАН,  4Ардчилсан нам, 1Ногоон нам,  4 ХҮН
  • Чингэлтэй дүүргийн 35 мандатын 30 МАН , 3 Ардчилсан нам, 2 ХҮН
  • Багануур дүүргийн 17 мандатын 16 МАН, 1 АН,
  • Багахангай дүүргийн 17 мандат  17 МАН,
  • Налайх дүүргийн 25 мандатын 20 МАН,  4 Ардчилсан намаас нэр дэвшигч, 1 мандат дээр дахин санал хурааж, шийдвэрлэх боллоо.