2020.10.17-ны 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2-р баг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ асфальтан замд Nissan Tiida маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8 сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдлээ. Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохын анхаарна уу!