m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.10.27 01:22
344
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар маргааш давж заалдана

Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. 

Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш /2020.10. 28/ 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр товлогдсон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг энэ сарын 28-нд товлосон.