m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.10.27 01:27
586
УЛСЫН НАЧИН Н.МУСТАФАД 2 ӨРӨӨ БАЙР ОЛГОХ ТЕНДЕР ЗАРЛАСАН НЬ ИЛ БОЛЛОО

Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн Н.МУСТАФА-г долдугаар сарын 20-ны өдөр /2020.07.20/ аймгийн удирдлагууд “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн аймгийн арслан Х.Айдос, дасгалжуулагч багш, аймгийн хурц арслан К.Ханат, дэвжээний удирдах зөвлөлийн гишүүд болох н.Алгабек, Ө.Арманбек нарын хамтаар албан өрөөндөө хүлээн авч, баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ үеэр Засаг дарга А.Гылымхан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаар тогтоолын дагуу Н.Мустафагийн амжилтыг урамшуулж 2 өрөө байраар мялаахаа амлажээ. 

Амлалтын дагуу Улсын начин Н.Мустафад 2 өрөө байр худалдан авах ажиллагааны тендер зарласан байна. Нийт төсөвт өртөг 110 000 000 /Зуун арван сая/ төгрөг гэжээ. 

Ингээд түүнд зориулсан начин цолыг мялаах наадмыг Баян-Өлгий аймгийн ЗДТГ өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит Өлгий хотын төв талбайд зохион байгуулсан байна. Энэ өдөр ТУРАН ВОРЛД ХХК-ний захирал Ашикийн Ерболат энэ жилийн наадамд гаргасан амжилтыг нь мялааж өөрийнхөө төмөр хөлгийг бэлэглэсэн байна.