m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.10.30 08:13
119
“Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүллээ

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид энэ оны 10 дугаар сарын 23-ны орой 18:00-20:00 цагийн хооронд  Мөрөн сумын иргэн Д гэгч нэн ховор амьтдын их хэмжээний эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг илрүүлж, тухайн иргэнийг түр саатууллаа. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүллээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д гэгчийн эзэмшлийн байшин, агуулахаас нь хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы хатаасан  арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг,  хуш модны самар 270 кг-ийг тус тус хадгалж байсныг хураан авжээ.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжтэй учир  нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.          

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар