Хэт тослог үстэй бол өвс ногооны найрлага орсон шампунь бэлдмэлээр угаах нь тохиромжтой. Үсээ угаахынхаа өмнө шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж, үс хуйхны тослогийн байдлаас шалтгаалаад өдөр өнжөөд эсвэл долоо хоногт хоёр удаа самнаж угаа. Мөн ардын эмчилгээний арга хэрэглэж болно. Үүнд:
Нэг – Хуурай гичийн уусмал нь хүний үсний тослогийг багасгаж үсийг цэвэрлэдэг. Нэг литр усанд нэг хоолны халбага хуурай гич хийж бэлтгээд толгойгоо савандалгүй зайлж угаах хэрэгтэй.
Хоёр – Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураар боож хоноод өглөө нь угаавал сайн байдаг.
Гурав – Өвсний хандыг хэрэглэх. Ийм ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхайлаг бодис ордог тул үсний тослогийг багасгаж үс бэхжүүлдэг.