НИТХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан нам өнөөдөр /2020.10.30/ Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг томилжээ. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн нийт төлөөлөгчид 100 хувийн саналаар Х.Болормааг дэмжжээ.
Х.Болормаа нь 2016 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллан, ийнхүү дахин улиран томилогдлоо.
Сүхбаатар дүүрэгт улиран ажиллахаар болсон засаг дарга Х.Болормаа нь 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга, 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, 2016 оны 11 сараас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.