m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.13 11:01
266
Бурхан багшийн их дүйчсэн өдрийн баяр сүрт парад

Бурхан Буддагийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш, манай нийт иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, шашин соёлын баяр болж өргөжин тэлж байгаа нь  ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой юм.

Энэ жилийн  Их  Дүйчэн өдрийг МБШТөв Гандантэгчэнлин хийд, бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран маргааш Бурхан багшийн их дүйчсэн өдрийн баяр болгон тэмдэглэж, нийтийн сайн сайхны төлөө энэрэнгүй сэтгэлээр, эвлэлдэн нэгдэж улс орноо хөгжүүлэх уриалгыг дэвшүүлэх юм байна. Энэхүү баярыг тохиолдуулан МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Чингисийн талбай хүртэл төв зам дагуу үргэлжлэх Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний парадыг зохион байгууллаа. Тус баярт зориулан Их Майдар сангаас Чингисийн талбай Бурхан багшийн ринсрэл зүрхэн шүтээн, Монгол улсад анх удаа ургуулж буй Бодь модийг олон нийтэд  танилцуулж 14 хоногийн турш сүсэгтэн олон эрднийн шүтээнд мөргөх, Бодь модны дэргэд бясалгал хийх боломжийг олгох юм байна.