m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.11.10 06:33
523
Монголбанкны ажилтан 14 байртай хэрнээ 45 сая төгрөгийн урамшуулалыг орон сууцны дэмжлэг нэрээр авчээ

Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбат. Тэрээр 2016 оны 8-р сарын 11-нд дээрх албан тушаалд томилогдсон. Өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан. 

Түүний хувьд жилд 142 сая 880 мянган төгрөгийн орлоготой. Гэр бүлийн нийт орлого нь 208 сая 21 мянган төгрөг. 963 сая үнэ бүхий 5 орон сууц, үйлчилгээний 4 байшин, өвөлжөө хаваржааны нэг байгууламжтай. Дөрвөн сая төгрөгийн тоёота, camry унадаг. Эзэмшлийн 5 га газартай, 4 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 174 сая 797 мянгын хадгаламжтай. 550 сая төгрөгийн авлагатай, 786 сая төгрөгийн зээлтэй юмсанжээ. 

Ийм их эд хөрөнгөтэй түүнийг 2019 оны 12-р сарын 20-ны өдөр Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлын тушаалаар 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ингэхдээ Төрийн албан тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.5 дахь заалтыг үндэслэсэн байна.