Богино хугацаанд эдийн засгийн 23 арга хэмжээг улсын хэмжээнд авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
1. Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор сар бүр хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоос гадна халамжийн мөнгийг иргэдийн оочир дараалал үүсгэхгүйгээр олгохыг ХНХ-ын сайдад үүрэг болголоо.
2. 2020 оны 11 сарын 1-ны өдрөөс 7 сарын 1-ны өдөр хүртэл НДШ-ийг чөлөөлөх
3. Төлбөл зохих татварыг торгуулиас чөлөөлөх ажлыг Сангийн сайдад үүрэг болголоо.
4. Аж ахуй нэгжийн түрээсийн орлогын албан татварыг чөлөөлөх
5. Хүнсий хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор будаа, ургамлын тос, өвч, мал амьтаны тэжээл, тослог ургамал Импортын татвар болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах чиглэл өглөө.
6. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг хамтарсан шуурхай ажлыг хэсэг байгуулан үйлдвэрлэлт, тараалт, борлуулалтын арга хэмжээ авахыг даалгалаа.
7. Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийг үндсэн болон зээлийн хүүг хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрт үлдээхгүй байх зохицуулалтыг 7 сарын 1 хүртэл хойшлуулахаар боллоо. Энэ хэрэгжилт 2020 оны 11-р сарын 1-ны өдрөөс эхлэх юм байна.
8. Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэн, аж ахуй нэгжийн зээлийг төлбөрийн чадварт нь нийцүүлэн хугацааг хойшлуулах болон зохицуулалтын арга хэмжээг авахыг үүрэг болголоо.
9. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх
10. Монгол Хятадын хилийн боомтын ногоон гарцыг идэвхижүүлэх, ингэснээр нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Үүний тулд тээвэрлэлтэд явж байгаа тээвэрчдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллахыг үүрэгдлээ.
11. Ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохицуулах,
12. Монгол Улсад ирж байгаа бүх шууданг ариутгаж ажиллах,
13. 2020 он дуустал эм, эмнэлгийн хэрэгслийг гааль болон импортын татвараас чөлөөлөх,
14. Татвар төлөгч энэ нөхцөлд гарсан асуудлыг нэгдсэн ойлголтоор хангах,
15. Татвар, гаалийн байгууллагыг цахим шилжилтэд шилжүүлж, иргэдтэй нүүр тулан ажиллахаас сэргийлэх,
16. Татварын өртэй, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд татварын өрийг тухай бүрт нь суутган ажиллах
17. Төсвийн болон төрийн байгууллагад хүнс болон бараа нийлүүлсэн аж ахуй нэгж, иргэдийн төлбөр тооцоог нэн яаралтай өгөх
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын бараа худалдан авахыг бүх худалдан авагч нарт үүрэг болголоо.
19. Зээлийн батлан даалтын сан бизнесийг сэргээхэд ажлаа чиглүүлэх, идэвхжүүлэх
20. Аж ахуй нэгжүүдийг тендер шалгуурлалтад оролцуулахыг 12-р сарын 1-ний өдөр хүртэл сунгах
21. Төсвийн захирагчийн төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэхийг даалгалаа.
22. Үйлдвэр үйлчилгээг хэвийн явуулах судалгааг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.
23. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод олны өмнө байршуулж, соён гэгээрүүлсэн нэвтрүүлэг, контент нэвтрүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Нийт зээлдэгчид 17,2 их наяд төгрөгийн зээл олгосон. Банк өөрөө