m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.14 09:58
686
Кока Коланы “сонирхолтой - 10” хэрэглээ

Секунд тутам 200.000 худалдаалагдаж байдаг дэлхийн хамгийн алдартай хийжүүлсэн ундаа бол Кока Кола билээ. Кола Кола гэдэг үг нь хүмүүсийн хамгийн их хэлдэг үгсийн жагсаалтад №2 дугаарт бичигддэг гэнэ. Үүний өмнө “Сайн уу?” ордог байна.
Судалгаагаар Кока Кола байнга уудаг хүмүүсийн 48% нь зүрхний шигдээсээр нас барах эрсдэлтэй байдаг бөгөөд “Respirology” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд Кока Колаг байнга уух нь уушгийг гэмтээж амьсгалын замын өвчин болон ходоодны хорт хавдар үүсгэгч төдийгүй бие дэх кальцийн хэмжээг бууруулж улмаар яс сийрэгжих эмгэгийн үндэс болдог гэжээ.

Тиймээс ч эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрт зориулан Кока Коланы ашигтай бөгөөд сонирхолтой ахуйн дараах “10” хэрэглээний тухай нийтэлжээ.

Зэв арилгагч

Кока Кола нь хүчиллэг чанартай учраас зэвийг маш сайн арилгахаас гадна өнгийг нь гайхалтай сэргээж өгдөг байна. Аливаа төмөр эдлэлийн зэвийг Коланы тусламжтайгаар арилгахдаа нэг хоног дэвтээх хэрэгтэй байдаг гэнэ. Ингээд нэг хоносны дараагаар зөөлөн арчиж цэвэрлэхэд зэвийг ор мөргүй арилгадаг байна.

Хоолны “шилдэг” амтлагч

Кока Колаг дэлхийн маш олон оронд их бага хэмжээгээр хоол амтлагч болгон ашигладаг. Энэ нь тахиа болон гахайн махыг амталж жигнэхэд нэн тохиромжтой байдаг бөгөөд Коланд агуулагдах сахар нь зоогонд өнгө ба чихэрлэг амтыг өгдөг бол нимбэгний хүчил нь хурц бөгөөд салахын аргагүй амтыг хачирлаж өгдөг ажээ.

Түлэнхий арилгагч
Аливаа сав суулга түлэгдэж өнгөө алдсан тохиолдолд Кока Колагаар хялбархан өнгийг нь сэргээж, түлэнхийг арилгах боломжтой байдаг гэнэ. Ингэхийн тулд тухайн сав суулганыхаа түлэнхий өнгөрийг давах хэмжээний Кока Кола хийж зөөлөн гал дээр цаг гаран байлгадаг байна. Ингээд л түлэнхий нь ор мөргүй арилж өнгө нэмдэг байна

Шил арчигч

Коланд агуулагддаг нимбэгний хүчил нь цонхны шилийг сайтар цэвэрлэхээс гадна өвөл цантуулахгүй сайн талтай гэнэ. Энэ нь зориулалтын шил арчигчаас ч дутахааргүй үр дүнг үзүүлэхээс гадна үнийн хувьд хямдхан тусдаг учир энэ мэт шил толио цэвэрлэхэд өргөн ашиглагддаг байна.

Гайхмаар “арга”

Торгомсог зөөлөн арьстай болохыг хүсвэл нэг халбага Кока Колаг байнга хэрэглэдэг нүүр ба биеийнхээ лосьонтой хольж түрхэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр арьсанд тэжээл болохын сацуу чийглэг, зөөлөн бөгөөд өөгүй толигор болдог гэжээ.

Толбо / Үнэр арилгагч

Ахуйн сонирхолтой олон зориулалтаар ашиглах боломжтой Кока Кола нь хувцас болон хивсэнд шингэсэн эвгүй үнэр ба толбыг арилгах чадвартай юм байна. Ялангуяа хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг дарахаас гадна цусны толбыг маш сайн арилгадаг гэнэ.

Өвчин намдаагч
Кока Коланд агуулагддаг химийн нэгдлүүд нь зөгий, шумуул, далайн мөгөөрс зэрэг амьтдад хатгуулсан өвчнийг намдаахад хамгийн хэрэгтэй эд байдаг гэнэ. Далайн эргээр амарч байгаа хүмүүсийн олонх нь өвчин намдаах эм мэтчилэнгийн үнэтэй зүйлс авчирдаг бол эдгээрийн оронд ганц лааз Кола байхад л хангалттай ажээ. Амьтанд хатгуулж эсвэл хазуулсан хэсэгтээ Кока Кола асгах нь өвчнийг намдааж эдгэрэлтийг түргэсгэдэг байна. Энэ аргыг хэрэглээд нэмэргүй байвал тухайн хэсэгтээ өөрийнхөө эсвэл хэн нэгний шээсээр жин тавьж шавших нь хачирхалтай бөгөөд үр дүнтэй арга гэнэ

Үсний тэжээл

Колагаар үсээ зайлах нь үсэнд тэжээл болдог ба өнгийг сэргээж, намирсан зөөлөн болгодог байна. Үүнээс гадна арьсаа шавших нь ч сайн бөгөөд биеэс эвгүй үнэрийг арилгаж арьсыг зөөлөн толигор болгодог гэнэ. Мөн үсэнд наалдсан бохийг төвөггүй арилгадаг ба бохь наалдсан хэсэгтээ Кока Колагаар шавшихад хэсэг хугацааны дараа наалдсан бохь хялбархан арилдаг байна. Кока Коланы лаазыг Леди Гага тэргүүтэй алдартнууд үс буржийлгагч болгон ашигласан тохиолдол ч бас бий.

Хортон шавж хөнөөгч
Кока Коланы чихэрлэг үнэр нь гэрт үүрлэсэн аливаа хортон шавжийг олноор цуглуулж хөнөөхөд тустай байдаг гэнэ. Зуны цагт ялаа, шумуул зэрэг элдэв хортон шавжийг хөнөөснийхөө дараа илүү гарсан Кока Колагаараа цэцэрлэг ба хүлэмжнийхээ зүлэг, ургамал цэцэгсийг услах нь тэжээл болж өгдөг байна. Кока Коланд агуулагдах хүчил нь шавжийг хөнөөдөг ажээ

Эмчилгээний “шилдэг” арга

Хамгийн алдартай бөгөөд цангаа тайлагч амттай Кока Кола нь төрөл бүрийн эмгэгийг анагаахад хэрэглэгддэг байна. Тухайлбал дотор муухайрч бөөлжис цутгахыг зогсоохоос эхлээд суулгалт, гэдэсний элдэв өвчнийг намдаах, хоолой өвдөх ба зогисуулахад хэрэглэх жишээтэй.