НҮБ-ын "Хүүхдийн эрхийн тухай конвенц" 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан бөгөөд манай улс 1990 оны долдугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон. Уг конвенц нь түүхэнд хүний эрхийг хамгийн өргөн хүрээнд баталгаажуулсан гэрээ бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр засаг хүүхдүүдэд хэрхэн туслах ёстой талаар тусгасан юм.
Хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн 54 багц зүйл заалтыг тусгасан уг конвенц нь хүүхдийг сонсох, хамгийн дээд эрх ашгийг нь эрхэмлэх, аливаа шалтгаанаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхэд бүр амьд явах, хөгжих эрхтэй. Түүнчлэн хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоохыг амалж, хүүхэд бүр эрүүл байж, боловсрол эзэмших ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт III протоколд нэгдэн орохоо илэрхийлсэн
"Хүүхдийн эрхийн тухай конвенц"-д гурван нэмэлт протокол нэмж оруулсан удаатай. Тодруулбал,
Хүүхдийн эрх зөрчигдөж, дээрэлхүүлж, өлсөж, зодуулж, даарч, эрсдэлд байвал томчууд бүгд анхаарал хандуулах үүрэгтэй.
Хүүхдийг үл хайхрах эрхийг зөрчих тухайд:
МАНАЙ УЛСАД 2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН БАЙДЛААР 948 ХҮҮХЭД ТҮР ХАМГААЛАХ БАЙР, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ
Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар дунджаар 75,000-80,000 эх төрж байгаа бөгөөд 0-18 хүртэлх насны хүүхэд нийт хүн амын 36.5 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга (8.5%) нь бүтэн өнчин, 33.5 мянга (91.5%) нь хагас өнчин хүүхэд байна.
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2019 онд 0-18 хүртэлх насны 2020 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн нь 2018 онтой харьцуулахад 47,5 хувиар буюу 651 хүүхдээр өссөн аж.
Харин 2020 оны тавдугаар сарын байдлаар 948 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлжээ. Үйлчилгээ үзүүлсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь буюу 80.2 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртсөн байдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: НҮБ, ГБХЗХГ