Хүн зөвхөн үр удмаа үлдээх гэж секст дурладаг уу? Бие болоод сэтгэлийн жаргал эдлэх л хамгийн чухал гэж олон хос нэгэн дуугаар хариулах биз. Гэхдээ энэ хосгүй жаргалыг цогцоор нь эдлэхэд тун олон зүйлийг мэддэг байх хэрэгтэй аж. Үүний нэгд нь үнэрийн тухай ойлголт байдаг юм. Өөрөөр хэлбэл, тансаг үнэрийн тусламжтайгаар хайртай хүнээ өөрийн болгож, хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх чадварыг эзэмших ёстой.
Эрчүүдийн үнэр гадаад байдлаас нь илүү бүсгүйчүүдийг татдаг. Үүнийг батлахын тулд АНУ-ын Брауны их сургуулийн сэтгэл судлаач нэгэн сонирхолтой асуулга явуулжээ. Тэд янз бүрийн насны 332 хүнээс “Эсрэг хүйсийн тань хүний чухам юу нь таны сэтгэлийг татдаг вэ?” гэсэн ганцхан асуултад хариулахыг хүссэн гэнэ. Гэтэл бүсгүйчүүдийн дийлэнх нь үнэр гэж хариулсан байна. “Хүнээс илүү ханилна гэж худрийн заарыг шингэсиймаа хө” гэж зүгээр ч нэг дуулдаггүй бололтой.
Үнэртэй ус сэрэл хөдөлгөдөг.Үүнийг бүр шинжлэх ухааны үндэстэй нотолчихсон юм билээ. Тун энгийнээр тайлбарлаж болох нэгэн туршилтыг Америкийн өөр нэг инситутийнхэн хийсэн тухай мэдээлэл интернетэд байна. Энэ туршилтад 28 залуу бүсгүйг урьжээ. Бүсгүйчүүд ямар нэг эротик зүйл бодох ёстой. Таалагддаг залуутайгаа загас наадуулж байна гэдэг ч юм уу. Тэднийг яг ингэж бодож байхад нь өрөөнд нь тансаг үнэртэн цацсан байна. Үр дүн нь тун амархан мэдрэгдэж сэрэл хөдөлсөн гэдгийг бүсгүй бүр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэ дүгнэлт эрчүүдэд ч хамаатай. Анхилам үнэртэй ялдам хонгорыг үнсэхийг хүсэхгүй эр хүн хаана байх вэ?
Амтлаг уруул. Бидэнд амттай санагддаг зүйлсийн 902 хувь нь тансаг үнэр агуулдаг. Эхнэртэй эрчүүдэд гааны сэнгэнэсэн, харин гоонь эрчүүд бүсгүйнх нь уруулаас дарсны зөөлөн амт мэдрэгдэж байвал дуртай байдаг гэнэ. Тиймээс учирсан залуудаа таалагдах давтагдашгүй тэр үнэрийг уруулдаа шингээ. Амтлаг уруулыг чинь байтугай таныг бүхлээр нь “идэхэд” ч бэлэн эртэй учирсан мэт санагдах вий.
Анхилам үс. Угаасан цэвэрхэн үснээс эрчүүд таашаал авдаг гэдгийг мэднэ биз дээ. Тэр ч байтугай өөр олон тааламжтай үнэрээс ч илүүтэй онцолдог. Тиймээс бүсгүй минь та үсээ ойр ойрхон угаахын хамт цэцэгсийн анхилам үнэрт шингэн саван өөртөө болон хайртдаа зориулж авахаас хэзээ ч бүү гар татаарай. Чанар дагаж үнэ гэдэг. Эрчүүдийн сэрлийг хөдөлгөж өөртөө татахад туслах анхилуун үнэр хямдхан үнэтэй гоо сайхны бүтэгдэхүүнд бол байдаггүй.
Үнэртэн шингэсэн торгон дотоож.Үүнийг та хэдийд ашиглаж болохыг мэддэг байх хэрэгтэй. Хамт байхдаа гоо сайхнаараа гайхуулж, түүний харцыг өөрөөсөө салгахгүй байж чадна гэсэн бат итгэлтэй бүсгүй ч хайртыгаа холын замд үдэхдээ эргэлзээ тээсэн сэтгэл өвөрлөж үлддэг юм. Тиймээс хол газар удаан хугацаагаар явах гэж байгаа хонгорынхоо цүнхэнд дуртай үнэртнийг нь шингээсэн торгон дотоожоо сэмхэн шургуулчих. Энэ бэлгийг тань гэнэт олонгуутаа таныг санаж улам ихээр татагдах болно. Хамт өнгөрөөсөн амттай мөчүүдийг дурсан харих гэж яарч ч магад.
Өөрөөр нь сонголт хийлгэ. Эр хүн бүрт ижилхэн таалагдаж, секст өдөөтөл сэрлийг нь хөдөлгдөг үнэр гэж байдаггүй. Нэг нь гүзээлэгэний үнэрт татагдаж байхад нөгөө нь спиртийн хурц үнэрээс таашаал авч магадгүй. Тиймээс саяхан танилцсан залуутайгаа нэг оронд орохоос өмнө ямар үнэрт дуртайг нь мэдэх гэж оролдоод үз. Шуудхан асуухаас ч бүү нэрлэхэрэй. Тойруулж ичингүйрсээр байгаад өөрийгөө сонголт муутай гэсэн дүгнэлтэд хүргэх вий. Гэхдээ ямар ч сайхан үнэр хүний арьсны онцлогоос шалтгаалж өөрчлөгддөг гэдгийг битгий мартаарай. Нэгэнт таалагддаг, таашаал өгдөг үнэрийг нь олсон бол эргэлзэж тээнэгдэлзэхгүй туршад үзэхийг зөвлөж байна. Та хоёрын анхны шөнө хэзээ ч мартагдахгүй дурсамжаар хөглөгдөнө.
Б.Хонгорзул