m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.15 03:39
75
Persieing стиль дэлгэрч байна

Голландын шигшээ багийн ахлагч Робин ван Перси Испанийн шигшээ багийг хожихдоо гайхалтай унаж мөргөсөн билээ. Түүний энэ үйлдэл дэлхий нийтэд тэр тусмаа Нидерландад алдаршиж байна. Энэ үйлдлийг нь олон мянган дууриаж байгаа аж. Тоглолтын дараа Робин “Энэ бол мөрөөдөл. Энэ гайхамшигтай хожлоос бид жинхэнэ таашаал мэдэрлээ. Манай баг хоёр дахь гоолыг оруулсныхаа дараа ч зогсолгүй тоглосоор л байсан. Гоолоор илүү гармагцаа багууд ихэвчлэн хамгаалалтаа бодоод эхэлдэг. Харин бид довтолсоор байлаа. Манай баг үнэхээр форм сайтай байгаа. Энэ нь Луи Ван Галийн гавьяа. Тэр л биднийг ингэж бэлдсэн юм. Манай баг эх орныхоо бүх иргэдийн хамт баярлаж байна. Хөгжиж, хөөрсөн хөгжөөн дэмжигчдийнхээ зургийг харахсан гэхээс яарч байна. Гэхдээ маргаашнаас бид зөвхөн Австралитай хийх тоглолтын тухай л бодох болно” гэжээ.