Ландкруйзер клубын хамт олон БОАЖЯ, Богд уулын хамгаалалтын захиргаа, Байгал орчны хяналт зэрэг газруудтай уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд нутаг хайж ирсэн зээрийн сүргийг хамгаалах ажилд оролцжээ.
Одоогоор сүргийг идээшлэх нөхцөл бүрдүүлэн нэмэлт хамгаалалт гарган ажиллаж байна. Өвс тэжээл хайж говиос ирсэн зээрийн сүрэг хэдэн мянгаараа өлдөж сульдан ирсэн тул иргэд айлгаж үргээлгүй, нүүдэллэхэд нь саад хийлгүй өвлийг давахад туслахыг уриаллаа.