АНХААРУУЛГА: Хэрвээ энэ дусаалгыг нүд муутай, нүдний даралттай хүн, хүүхдэд хэрэглэсэн бол сохрох хүртэл аюултай байжээ.
Тус дусаалгыг эмийн санч хэрэглэгчид андуурч өгсөн ба тухайн иргэний ойрын хараа огцом муудаж нүдэнд гэмтэл учруулж байгаа хэрэг гарчээ. Тодруулбал, "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ганжавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрт нь тохиолдсон энэхүү явдлыг сэрэмжүүлэг болгох үүднээс олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэрбээр сүүлийн хэдэн өдөр ойрын хараа нь эрс муудсан байна.
Хэдийгээр тухайн эмийн санд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа боловч иргэн та авч байгаа бараа бүтээгдэхүүнээ сайтар хянах, лавлах шаардлагатай байгааг хууль, хяналтын байгууллагаас анхаарууллаа.