Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн /2020.12.07/ 67 дугаар хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын А/569 дүгээр захирамжаар Дорнод аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон хугацааг долоо хоногоор буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.