m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.15 13:23
625
“Хувьсал” продакшны хоёр дахь киноны зохиолыг СТА А.Ганчимэг бичжээ

“Хувьсал” продакшны уран бүтээлчид энэ сарын 26-аас эхлэн хоёр дахь дэлгэцийн бүтээл болох “Зүрхээр наадагч” киноныхоо зураг авалтыг эхлүүлэх аж.  Тус киноны зохиолыг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэг бичсэн бөгөөд эрэгтэй гол дүрээрээ 2009 оны Азийн топ модель О.Мөнхдалай сонгожээ. Тэрбээр тус дүрийн сонгон шалгаруулалад орж 80 гаруй залуусаас сонгогдон Гавьяат жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нартай хамтран “Хувьсал” продакшны хоёр дахь дэлгэцийн бүтээл “Зүрхээр наадагч” кинонд тоглох эрхтэй болжээ. Дашрамд сонирхуулахад тэдний эхний уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино үзэгчдийн хүртээл болсон даруйдаа нилээдгүй шуугиан тарьсан бөгөөд өчигдөр болсон “Mongolia academy awards 2014” наадмаас “Шилдэг гол болон туслах эмэгтэй” дүрүүдийн эзнээр тодорсон билээ.