m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.12.12 04:55
178
СЭЛЭНГЭЧҮҮД| “ҮҮРИЙНТУЯА САН”-ГИЙН ХАНДИВЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Ковид-19 цар тахал нь хүн төрөлхтөн бидний өмнө хүн чанар, даргын ур чадвар, ард олны ухамсар, хандлагын том сорилт бий болгож өгсөн гэдэгтэй уншигч та маргахгүй биз ээ.

  • Дэлхий нийтээр тархсан энэ цар тахал Сэлэнгэ аймагт томоохон цохилт өгч хамтын хүч, хүн чанар, хариуцлагатай байдлаар даван туулж байна. Өнөөдрийн байдлаар 208 тохиолдол бүртгэгдээд байна. Бүгд хүчтэй, бүгд анхааралтай ажиллаж байна.

Сэлэнгэ нутаг орноо гэсэн сэтгэлтэй, боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрч иргэд АОК-д хандив тусламж илгээсээр байгаа.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА ХОШУУЧ Р. МӨНХБАТАД ГАРДУУЛЖЭЭ

Өнөөдөр (2020.12.11) Сэлэнгэ аймгийн унаган иргэн, нийгмийн зүтгэлтэн Д. Үүрийнтуяагийн “Үүрийнтуяа сан” эхний ээлжинд 10.000 ширхэг амны хаалт илгээснийг Сэлэнгэ аймгийн онцгой комисс хүлээн авлаа.

Ц. Тэгшбуян