m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.12.15 03:31
1077
Дотоод орчны агаарын бохирдол гэж юу вэ?

Бид амьдралынхаа 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд дотоод орчны агаарын бохирдол нь хүрээлэн буй орчны бохирдлын эхний 5-д багтдаг. ДЭМБ-ын мэдээлснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жилд 3.8сая хүн бардаг.

Бид амьдралынхаа идэвхтэй цагийн 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд бодит байдал дээр дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос 2-5  дахин муу байдаг байна. Тэгвэл эхлээд агаар бохирдуулагчдын талаар мэдэх нь зүйтэй.

No description available.

Мөн химийн орц найрлагатай гэр ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, тавилга, барилгын материалд агуулагддаг химийн хүнд элементүүд, камин зуух, пийшинг халаахад хэрэглэдэг түлшнүүд нь дотоод орчны агаарын бохирдлын шалтгаан юм.

Хэрхэн дотоод орчны агаарын бохирдлоо бууруулах вэ?

Аль ч дүүрэг, хотод амьдарч ажилдаг байсан бид агаарын бохирдлын эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа тул дотоод агаарын чанарт зайлшгүй анхаарах шаардлагатай.

Дараах зөвлөмжтэй танилцана уу

Дотоод орчны бохирдлын эх үүсвэрийг хянах : Тамхи, агаарын хэт халалт, хуурайшилт хоол хийх явц зэргээс үүсэх хөгц, тоос, тоосонцор, хий дотоод орчноос үүсдэг агаарын бохирдлын голлох эх үүсвэр болдог.

Агаарын чийгшлийг 40%  байлгах, ингэснээр хөгц үүсэх нөхцөлийг бууруулна.

Хоол хийх явцад хиншүү сорогч ажиллуулж хэвших, ингэснээр химийн бодис, чийг гэрт нэвчихээс сэргийлнэ.

Гэр, оффист тамхи татахаас татгалзах, тамхи нь 4000 гаруй химийн бодис агуулдаг бөгөөд хорт хавдар үүсгэгч 43 төрлийн бодис агуулдаг.

Бид гадаад орчны агаарын бохирдлыг хянаж, цэвэршүүлж чадахгүй ч дотоод орчны агаарын чанарыг хянаж бүрэн сайжруулах боломжтой.

No description available.

Тамхины утаа: Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дах тамхины утаанд өртөх өртөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй.