m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.16 01:46
361
МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал БНХАУ-ын Эйр Чайна компанийн удирдлагуудтай уулзлаа

МИАТ хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эйр Чайна компанийн Гүйцэтгэх захирал ноён Song Zhi Yong болон коммер, гадаад харилцаа хариуцсан удирдлагуудтай  Бээжин хотод уулзлаа. Тус уулзалтаар МИАТ болон Эйр Чайна компанийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид SPA гэрээний цар хүрээг өргөжүүлэх, ойрын ирээдүйд Code Share гэрээ байгуулах талаар санал солилцсон байна.

Мөн Эйр Чайна компанийн бүх дамжих нислэгүүдэд Улаанбаатар хотод бүртгэлийг эцсийн цэгт хүртэл хийдэг болох зэрэг асуудлаар талаар санал тавилаа.

Түүнчлэн хоёр компани техник үйлчилгээ болон шугамын техник үйлчилгээг Бээжин, Улаанбаатарт харилцан үзүүлэх, зардал бууруулах бололцоог бүрдүүлэх талаар ярилцсан байна. Улмаар нисэх бүрэлдэхүүний аюулгүй байлдын давтан сургалтуудыг Эйр Чайна компанийн сургалтын төвүүдтэй хамтран хийх техникийн, болон газрын үйлчилгээний дадлагжуулах сургалтуудыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгөхийг хүссэн байна.

Эйр Чайна компанийн Гүйцэтгэх захирал ноён Song Zhi Yong хоёр улсын Иргэний Агаарын Тээврийн Газруудын хооронд уламжлалт олон жилийн хамтын ажиллагаатай байдаг талаар дурьдаад МИАТ компанийн газрын үйлчилгээг олон жилийн турш авч байгаа болон газрын үйлчилгээг төгс төгөлдөр үзүүлдэг талаар цохон тэмдэглэв.

Эйр Чайна компанийн Гүйцэтгэх захирал ноён Song Zhi Yong МИАТ компанитай хийх хамтын ажиллагаанд анхаарал хандуулж боломжтой бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, ялангуяа өдөр тутмын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа болон МИАТ компанид шаардлагатай байгаа сургалтыг зохиож байх талаар анхаарал хандуулахаа мэдэгдсэн байна.