m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.12.17 03:50
255
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗУРГААН ЖИЛЭЭР СОНГОГДОНО

Ирэх жил буюу 2021 онд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жилээр нэг удаа сонгогдохоор шинэчлэн тусгагдсан. Хэрэв хууль батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа 6 жилийн хугацаатайгаар сонгогдоно гэсэн үг. 

Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам 45 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол одоо 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байхаар болсон юм. Мөн монголчууд 1993 оноос хойш Төрийн тэргүүнээ дөрөв дөрвөн жилээр сонгож ирсэн бол 2021 оноос эхлээд зургаан жилээр сонгохоор болов. Түүнчлэн нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэг удаа нэр дэвших эрхтэй байлаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан.

Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлт нь ирэх оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.