Зах худалдааны төвүүдэд нарийн ногоо хомсдож иргэд хүнсэндээ хэрэглэх нарийн ногоонуудаа 1-2 дахин өссөн үнээр худалдан авч байна. Учир нь манай улсад короновируст халдвар гарч хил хаагаагүй байх үед өдөрт 10-12 машин ногоо орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар дөрвөн машин ногоо орж ирж байгаа нь хомдол үүсэх нөхцөл үүссэн талаар Барс захад үйл ажиллагаа явуулдаг Хүнс ипортлогчдын холбооноос мэдээллээ. Тэдний зүгээс нарийн ногооны үнийг өсгөсөн асуудал байхгүй гэлээ. Харин цааш нь нарийн ногоог жижиглэнгээр худалдаалж байгаа учир үнэ нэмэгдэх шалтгаан болсныг онцлов.
Масс телевизийн сурвалжлах баг Барс захад очиж ногооны үнэ болон иргэд нарийн ногоог хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа талаар сурваджиллаа. Энэ үеэр ногоочид хоосон лангуутай, иргэд нарийн ногоог нэг нугалан худалдан авч байв.
Зах, худалдааны төвүүдэд нарийн ногооны үнэ нэг дахин өсчээ.
- брокли 10 мянган төгрөг
- салат наьч 15 мянга
- өргөст хэмх-12 мянга
- бууццй 10 мянга
-улаан лооль 12 мянга
-бор мөөг 15 мянга
ШУУД ҮЗЭХ: