m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.12 05:18
189
Эрчүүдийн арьс арчилгаа

Сайхан эр гэдэг бол өөртөө арчаатай эр хүн. Эр хүний юу өмссөн байх, эдэлж хэрэглэж буй зүйл нь ямар үнэтэй байх, хэр царайлаг байх нь хамаагүй. Хэрэв бохир заваан л бол сайхан байж чадахгүй. Тиймээс бид эр хүн таны шинэ төрхийг бий болгох алхмуудыг нэрлэж байна.

  1. Нүүрээ цэвэрлэх.  Энэ бол өглөө нүүрээ усаар булхаад өнгөрөхийн нэр биш. Нүүрээ хуурайшихаас хамгаалж хүүрний скраб хэрэглэ. Сөн нүүрэн дээр бохирдолтоос болж үүсдэг элдэв батга, улаан толбыг арилгахын тулд нүүрээ сайтар цэвэрлэж байх нь зүйтэй.
  2. Сахлаа хусах. Арьсныхаа онцлогийг мэдэж авсан бол сахлаа хусахаас амархан зүйл гэж байхгүй. Ихэнх эрчүүд сахлааөдөр бүр хусдаг ч иргүй хутгаар хусах гэж хичээгээд байдаг нь тэдний хамгийн том алдаа.Сахлаа хусах бүртээ шинэ сахлын хутга хэрэглэх нь зүйтэй.
  3. Арьсаа чийгшүүлэх. Нарны туяа бол арьсны нэг номерын дайсан. Арьсыг хуурайшуулж, баллаж орхидог. Арьсныхаа чийглэг байдлыг хадгалахын тулд өдөр бүр арьсныхаа онцлогт тохирсон тос түрхэж байх нь чухал.Глицерин, эсвэл чийгшүүлэгчтэй лосьон сонгохоо мартуузай. Спиртны найрлагатай тос, арьсыг аврахаасаа илүү хуурайшуулдаг.
  4. Уруулаа арчлах. Уруул хуурайшиж хагарах, омголтох нь уур амьсгал, салхитай холбоотой. Хэрэв та өдрийн ихэнх цагийг гадаа өнгөрүүлдэг бол уруул өнгөлөгч бальзам хэрэглэхээс бүү цаараглаарай.