m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.01.03 05:05
233
Дархан хот халдваргүй бүс болох зорилгоор иргэдээсээ дараах цэгүүдэд шинжилгээ авч байна

Дархан хот халдваргүй бүс болох зорилгоор өнөөдөр /2021.01.03/ дараах цэгүүдэд 1300 орчим иргэнээс шинжилгээ авч байгааг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

Шинжилгээ авах цэг:

- ЕБ-ын 4 дүгээр сургууль,

- ЕБ-ын 9 дүгээр сургууль,

- Дархан өргөө политехникийн сургууль

Үсчин, гоо сайханчид, хүргэлтийн хоол, харуул хамгаалалт, такси, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид, хувийн эмнэлгүүдийн төлөөлөл, Дарханаас УБ болон бусад аймаг руу явахаар бүртгүүлсэн иргэдийг 14:00 цагаас өмнө PCR шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Иргэн та  Амны хаалтаа тогтмол зүүж,  Хүн хоорондын зай барьж, Онцын шаардлагагүй бол гэртээ байж хариуцлагатайгаар хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна. 

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг шинжилгээнд 22 төрлийн байгууллагын 12 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд иргэдийн шинжилгээний хариунаас хамаарч Дархан-Уул аймгийн Онцгой комисс 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хуралдан, дараагийн шийдвэрийг гаргах юм байна.

Image may contain: one or more people, people playing sports, basketball court and indoor