m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.01.03 12:31
228
Баянгол дүүрэгт байрлах “Барс- 1, 2”, “Хархорин” зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг PCR шинжилгээнд хамрууллаа

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр /2021.01.03/-наас шинэ жилийн үеэр ажилласан зах, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж эхлээд байгаа.  Энэ хүрээнд Баянгол дүүрэг дэх зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгч болох 534 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Баянгол дүүрэгт Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 3 тоот албан бичгийн хүрээнд өчигдөр ажилласан Баянгол дүүрэгт байрлах “Барс- 1, 2”, “Хархорин” зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг 11:00 цагаас эхлэн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа талаар Баянгол дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ