Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia – д Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгдлээ.
- Ажилласан жил тодорхойлох архивын лавлагаа
- Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
- Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
- Нотариатын лавлагаа олгох
- Тогтоол захирамжийн лавлагаа олгох
- Цалингийн лавлагаа олгох
- Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох
- Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
- Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
- Акт дүгнэлтийн лавлагаа олгох
- Нас барсны бүртгэлийн лавлагаа олгох
- Банк санхүүгийн лавлагаа олгох
- Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээнүүдийг та E-Mongolia-с авах боломжтой болсон бол мөн
E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлдэг Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой болсон нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авдаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр аж.