m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.01.09 08:43
338
"ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР" ОНӨААТҮГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн хот тохижилтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 09-ны 11:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 111 гудамж, нийт 186.1 км авто зам болон явган замын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах, нийтийн бие засах газрын үйлчилгээнд нийт 392 хүн ажиллаж байна. Мөн дээрх ажилд хог тээврийн 10, үйлчилгээний дөрөв машин, бичил техник 17, нийт 31 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1993 тонн бодис, 352 тонн давсны үлдэгдэлтэй байна. Одоогоор Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.