Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионы зэргийг маргаашаас /2021.01.11/ нэг шат бууруулж өндөржүүлсэн байдалд шилжинэ.
ЭМЯ-ны өнөөдрийн /2021.01.10/ мэдээллээр ЭМЯ-ны хэлтсийн дарга, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл албан байгууллага, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс /2021.01.10/ их цэвэрлэгээ хийж бэлтгэл ажлаа хангахыг зөвлөлөө. Мөн ажилтан ажилчдын 30 хувь ажил дээрээ ирж, 70 хувь нь цахимаар ажиллах нөхцөл боломжийг ханган ажиллах шаардлагатайг хэллээ.
Учир нь нийслэлд гарч буй халдварын тархалт нь нэг хамт олны хүрээнд өндөр байгаа нь ажилчид нэг зэрэг бөөнөөр ирж ажиллах нь халдварыг цааш тархаах эрсдэлтэйг санууллаа.
Харин үйлчилгээний газрууд ширээ, сандал, байрнаас эхлээд үйлчилгээний талбайг нэг хүнд 4 ам дөрвөлжин м газар байхаар зохицуулалт хийхийг зөвлөлөө.
Тэрээр, “Бид хөл хорионы дэглэмийг 90-100 хувь сайн сахиж чадсангүй, 70-80 хувьтай байснаар Улаанбаатар хотод халдварын өвчлөл голомтлон гарч байна үзэж байгааг мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ: